To veto Mongolia's so-called "debt forgiveness plan"

0 have signed. Let’s get to 2,500!


Бид хамтдаа популист ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилсан, хэсэг бүлэг ашиг сонирхол зөрчилдсөн УИХ-ын гишүүдийн баталсан "Тэтгэврийн зээлийг тэглэх" тухай шийдвэрийг эсэргүйцэн нэгдэж байна. Энэ шийдвэр нь сонгуулийн жилд олонд таалагдахын тулд эдийн засгийн боломжгүй, эргээд эдийн засгаа, төгрөгийн үнэ цэнээ унагаах байсан ч мөнгө, зээлийн дарамтанд байгаа, эмзэг хэдэн тэтгэврийн хөгшидөд бэлэн мөнгө тарааж, сонголт худалдан авах шийдвэр юм. Хэдий царайн дээрээ мөнгө төгрөгийн хамгийн хэрэгцээтэй бүлэг иргэдэд тусалж байгаа мэт харагдав ч, үнэн дээрээ банкны зээл авч ч чадахгүй сарын 230-хан мянган төгрөгийн тэтгэвэртэй хэдийгээ гээчихсэн. Зээлийн үлдэгдлийг тэглэнэ гэх орчин цагийн галзуу, хариуцлагагүй энэ шийдвэр өнөөдөр өдрөөс өдөрт бодит орлогоо инфляцид идүүлж алдсаар байгаа ядуурч буй иргэдийн суурь асуудлыг шийдэхээс эсрэгээр тэднийг төрөөс хараат, хэдэн улч төрчдийн гарыг харсан халамжийн уруудал рүү түлхлээ. Доорхоос ямар шийдвэр ямар үед хэрхэн гарсаныг уншина уу.

Together, we stand against a plan initiated by president Battulga Khaltmaa and approved by parliament to gain political advantage in the upcoming democratic election, a populist move harming the general economy along the way. This move seems the politicians are helping the most economically vulnerable people in appearance. But, "forgiving" (whatever that is) debt did not reach the target people, who cannot even afford to secure bank loan due to their low set of pension under only $90 per month. Only those ones who the bank deems to be able to pay back the loan after expense have been included. Which means these people are the "relatively better part" of the pensioners. Furthermore, the way it has been introduced indeed harming the very people included, encouraging them to be dependent on government's ones in a while welfare treatment instead of focusing on the fundamental issue why people getting poorer every day. The following paragraph is a brief run-through of what happened. 

Агуу популист ноён ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга маань шинэ он гарах үеэр "Тэтгэврийн зээлийг тэглэнээ" гэж тэс хөндлөн мэдэгдэл хийж, зээлтэй хөгшдөөр бамбайлсан шахалтаар УИХ-аар хууль батлуулаад авлаа. 6 хүртэл сая төгрөгийн зээлийг нь төрөөс төлөх юм байх. Үнэндээ бид бүгд төлж байгаа юм. Зээлтэй хөгшид маань нийт тэтгэврийн насны хүмүүсийн 70% эсвэл нийт ард түмний 8%-ийг эзэлж байна. Нийт өрийн үлдэгдэл 700 гаруй тэрбум төгрөг. Энэ нь дариу манай дотоодын нийт бүтээгдэхүүний 2% -ийг эзэлж байна.

The populist president of Mongolia, Battulga Khaltmaa made a sudden announcement on New Year's Eve and pushed a plan to Parliament to pass a law to "forgive" the debts of pension receivers. The plan is to pay the outstanding amount of commercial bank loan of pensioners, up to 6 million MNT. This group of people represents 70% of total pension receivers or 8% of the population. The amount estimated for outstanding loan amount totals $283 million USD or 2% of the nation's annual GDP.

Эдийн засгийн утгаараа энэ шийдвэр нь нэгдүгээрт цагаа олоогүй, хоёрдугаарт арга зам нь буруу. Монгол улс нийт 27 тербум ам.долларын гадаад өртэй, тэр нь манай улсын жилдээ бий болгож буй дотоодын нийт бүтээгдэхүүнээс дариу 2.7 дахин их байна. Тэр их өрийнхөө дарамтанд дарлуулж төр 2017 онд эргэн төлж чадахгүй хэмжээнд хүрж байх үедээ Олон Улсын Вальютын Сангийн 5.5 тербум ам.долларын хөтөлбөрт арай хийн багтаж өдийг золгож байгааг бид бүгд мэднэ. Энэ хөтөлбөр одоог хүртэл үргэлжилсээр буй. Гэтэл засгийн газрын төсөв жилээс жилд алдагдалтай батлагдаж, тэр алдагдлаа бэлэн мөнгө хэвлэх замаар нөхсөөр байгаа үед нэмэлт халамжийн бодлогод гаргах мөнгөний эх үүсвэр угаасаа байхгүй. Тэрийгээ мэддэг юм болхоор шинээр Салхит гэж мөнгөний орд гарган ирж, ер нь хөрөнгө оруулагчаас нь дээрэмдчихсэн, түүнийхээ ирээдүйд олох орлогоор санхүүжүүлэх юм гэнэ. Тэр төслийн талаар дэлгэрэнгүйг нэмэлт мэдээллээс гүйлгээд уншаарай. Бас дээр нь болоогүй, энэ төсөл нь эхлээчгүй байгаа, бас эзэмшлийн асуудал дээрмээс болоод маргаантай байгаа болохоор ашиг гээд байгаа мөнгө одоо байхгүй. Засгийн газар тэгэхээр яах нь уу, дахиад л мөнгө зээлнэ. Тэрийг ямар ч эрүүл ухаантай хөрөнгө оруулагч авахгүй болохоор Монгол банкинд шахна. Монгол банк нь байдаг ганцаа ашиглаж дахин мөнгө хэвлэнэ. Бидний хармаанд байгаа төгрөгийн үнэ цэнэ цаас болно. Цалин бахь байдгаараа л... Инфляцийг 8%-д төлөвлөсөн гэсэн. Тэр нь утгаа алдана. Дэлхий дахинд инфляци 3% давахаар бослого хөдөлгөөн гараад эхэлдэг юм билээ.

Economically, it is not the time nor the right approach to look after our elders. Mongolia as a country has $27 billion USD foreign debts outstanding which are 2.7 times bigger than its entire annual GDP. Under huge stress of defaulting its obligation to pay back the government loan, Mongolia has asked/begged and been bailed out by IMF in 2017 with $5.5 billion USD support and the country is still under IMF's watch. Furthermore, the Government budgets have been on deficits which fundamentally would not be able to provide such fund to start with. To source the fund, the plan is "promising" that it would take the profits of a mining project (Salkhit) which its legal ownership is in dispute with a Chinese company (see the update for detailed research of this mining project). Therefore, the Government is left with an only plan to ask the central bank to purchase its bond by printing new notes, supplying 2% of GDP worth new national currency into the market in one big chunk, to make up such plan to work until so-called "profits" come from the disputed mining project. As a result, the valuation of the national currency is destined to plummet with the supplied money to the market. This will further increase the hyperinflation, which is already targeted to 8% before this plan introduced. Hyperinflation will eat out everyone's standard of living by making them pay more for the same thing over time, given that salary increase only stays under 3% compounded annual rate. 

Хамгийн сонирхолтой нь буюу манай Жинхэнэ Монгол ерөнхийлөгч болон түүнийг дагалдсэн хэдэн улс төрчдийн гол зорилго нь сонгуулийн жилээр л халамж үзүүлнэ, Хятад улсын Эрээн хотын эдийн засгийг, хэдэн архины үйлдвэрүүдтэй хамт дэмжинэ. Дагаж гүйгээд зургаа авхуулж байгааг нь харсан байх. Америкт бол зүгээр утсаар ярьж санхүүгийн тусламж хэсэг хугацаанд барьсаных нь төлөө огцруулна гээд гүйдэг юм билээ. Манайд яаж байна? Нийлж нэгдэж аваад биднийг бүгдийг нь дээрэмдээд ирээдүйд угаасаа үнэ цэнээ алдах төгрөг тарааж молиго үмхүүлж, заримыг нь хий хоосон ваучер амлан амыг нь хамхих алхам хийгээд байна.

The plan came out at the start of the election year and the ones who are in power are now abusing it to gain political advantage over any contenders. In the USA, we saw a huge impeachment process has been implemented just because the president abused its power to pressure foreign state to announce bad news of his political opponent to gain an advantage. What happening in Mongolia now is buying the upcoming democratic election by using the economically vulnerable part of the population, using taxpayer money.

Өнөөдөр маргаашдаа бага сага нэмэр болох бэлэн мөнгөнөөс илүү нийтээрээ алдах зүйл энэ мэтээр тоймгүй болоод байгаа болохоор бид эсэргүйцээд байгаа юм. Энэ шинээр бэлэн мөнгө дур зоргоороо ямар ч алсын хараагүй хэвлээд хэвлээд л байдаг байдлыг зогсооёоо. Энэ нь яг үнэндээ та биднийг бүгдийг нь дээрэмдээд байгаагаас чанарын ямар ч ялгаа байхгүй. Талх 250 төгрөг байсийшд. Хүүхэд байхдаа 1000 төгрөгөөр 4 атар талх аваад гэрлүүгээ алхаж явдаг байж билээ. Доллар 150 төгрөгтэй тэнцэж байсныг би л лав санаж байна.

The price that everyone will pay for this populist political decision is so enormous that it would easily outweigh any benefit it would bring. By printing new notes and supplying to market is the way the Government is continually robbing everyone whose income and savings is in National currency. Any addition money supply to the market without real GDP growth devaluates the money we have or will have in our pockets annually, monthly, and daily. Things we buy tomorrow will be more expensive than today. As a result, we will be worse off again and again unless we stop it.

Хэрэв та санал нэг байгаа бол бидэнтэй нэгдэж төрд болон олон улсад дуу хоолойгоо хүргэх цаг нэгэнт болжээ. Бид Монголдоо сайхан амьдармаар байна.

Please join us to stand against this plan, and illegal decision and demand for better policy to develop the nation which we want to call our home.