Хэт нягтралтай хороололд барилга барихыг хуулиар хориглохыг шаардаж гарын үсгээ зурна уу!

This petition had 2,612 supporters

The Issue

Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудын нягтрал “Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.03” болон олон улсын жишгээс хэт их болсон. Энэ байдал нь иргэдийн сэтгэл санаа, эрүүл мэнд, замын түгжрэл, ажлын бүтээмж, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.

Стандарт, норм дүрм байдаг ч хүчгүйдэж байна. Тэдгээрийг зөрчиж, элдэв янзаар тайлбарлаж, хариуцлагаас бултаж ирсэн учраас шууд хуульд тусгаж хориглоё. Хуулийн хариуцлага хүлээлгэе.

УИХ-аар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. 

Иймд "Орон сууцны хорооллын нийт нутаг дэвсгэрийн дунджаар нэг га талбайд ногдох хүн амын нягтрал нь хот, суурин газрын төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд заасан хэмжээнээс хэтэрсэн нөхцөлд нутаг дэвсгэрийн нийт хэмжээнд ногоон байгууламж, спортын задгай талбай, инженерийн дэд бүтцээс өөр зориулалт бүхий барилгажилтын төсөл, барилга байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөл олгохыг хориглоно” гэж холбогдох хуульд тусгахыг УИХ-ын гишүүдээс шаардаж байна!

Та дэмжиж байвал энэхүү цахим шаардлагад нэгдэж, цааш түгээж өгнө үү.

The Decision Makers

Улаанбаатар хотын иргэд
Улаанбаатар хотын иргэд

Petition Updates