Та хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэх үү?

The Issue

1.     Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчилж, хэрэгжилтийг сайжруулах

  • Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны дагуу  эсхүл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль эсхүл Гэр бүлийн тухай хуулийн хүрээнд шийдэх эсэхээс үл хамааран хүүхдийн эсрэг хүчирхийллийн тохиолдол бүрийг орон нутгийн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Хэлтэст мэдээлж, мэдээллийн дагуу тохирох хохирогч төвтэй үйлчилгээг үзүүлдэг нэгдсэн тогтолцоотой болох.
  • Хүүхэд сургууль, олон нийт,  гэртээ болон бусад газарт хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдалд өртсөнөөс үл хамаарч хүүхдийн эсрэг хүчирхийллийг тохиолдолтой ажиллах нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүдийн чиг үүрэг ижил болох.

2.     Хүүхдийг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангахын тулд эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх

  • Эцэг эх, асран хамгаалагч нарыг чадавхжуулах чиглэлээр засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх
  • Засгийн газрын зүгээс эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах хандлага, зан үйлийг сайжруулахад чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх ажлын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах

3.     Цахим орчинд хүүхдүүдийг хамгаалах

  • Харилцаа холбооны зохицуулах хороо нь цахим орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хамгаалахад чиглэсэн цогц бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх
  • Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц зүй бус контентуудыг хязгаарлах, хяналт тавих.

4.     Сургуулийн орчныг аюулгүй, хүчирхийлэлгүй болгох

  • Боловсрол Шинжлэх Ухааны Яам Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг шинэчилж, хэрэгжилтийг жил бүр тогтмол хянаж ажиллах.
  • Боловсрол Шинжлэх Ухааны Яам нь цэцэрлэг, сургууль, дотуур байрны орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг авч, хүүхэд хамгааллын үйлчилгээнд шаардлагатай төсвийг хуваарилах

5.     Хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлж, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах

  • Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа 11.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын Их Хурал батлах, хуваарилах
  • Засгийн газрын зүгээс Хамтарсан багт хуваарилж буй төсвийг нэмэгдүүлэх бодлогын орчинг бий болгох, орон нутгийн болон үндэсний түвшинд хүүхэд хамгааллын төсвийн зарцуулалтын  ил тод байдлыг сайжруулах
This petition had 851 supporters

The Decision Makers

Ariunzaya.A
Ariunzaya.A
Minister for Labour and Social Protection
Nyambaatar.Kh
Nyambaatar.Kh
Minister of Justice and Home Affairs
Enkh-Amgalan.L
Enkh-Amgalan.L
Minister of Education and Science

Petition Updates

Share this petition

Petition created on April 27, 2022