Монгол Улсын Засгийн газраас НД-ын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэнийг эсэргүүцэж байна!

2,098

The Issue

МҮЭ-ийн холбооноос 2019 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэн УИХ, Засгийн газарт тухай бүр шаардлага, мэдэгдэл хүргүүлж жагсаал цуглаан зохион байгуулан ажилласны үндсэн дээр 2020 онд нэмэгдэх нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээг 1 жилээр хойшлуулах шийдвэрийг УИХ-аар гаргуулан, уг асуудлыг дахин судлан УИХ-аар шийдвэрлүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт тусгуулаад байсан билээ.
Гэвч цар тахлын хүндрэлтэй энэ үед Засгийн газраас Нийгмийн зөвшилцлийн хэлэлцээрээс ухарч, НД-ын шимтгэлийг нэмэгдүүлж байгааг МҮЭ-ийн холбооноос эрс эсэргүүцэж, энэхүү шийдвэрээ яаралтай эргэн залруулахын төлөө шийдвэр гаргагчид, УИХ-ын гишүүдэд хандан шаардлага, мэдэгдлүүдийг хүргүүлээд байгаа боловч одоог хүртэл тодорхой шийдвэр, бодитой хариу ирүүлээгүй байгаа билээ.
Өнөөдөр энэхүү шаардлагын хариуг нэхсэн тэмцлийн үйл ажиллагаа улс орон даяар бүх салбарыг хамран үргэлжилж, хөл хорионы онцгой нөхцөл байдлын улмаас цахим хөдөлгөөн хэлбэрт шилжээд байна.
Үйлдвэрчний эвлэлүүдийн дээрх шаардлага, саналыг ажил олгогчид, ажилтнуудын аль аль тал нь дэмжиж байгаагаараа онцлогоос гадна бүх нийтийн шинжтэй байгаа нь уг асуудлыг УИХ-аас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хууль эрх зүйн хүрээнд цогцоор нь яаралтай авч үзэхийг зүй ёсоор шаардаж байна.
Иймд иргэд, хөдөлмөрчид, залуус та бүхэн ирээдүй, ажил, амьдралынхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж, доорх Sign the petition товч дээр дарж цахим гарын үсгээ ирүүлэн, хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

Petition Updates