Хөгжлийн Банкны чанаргүй 1​.​6 их наяд төг барагдуулах хариуцлага тооцохыг иргэд шаардаж бна

This petition had 2,664 supporters

The Issue

Монгол улсын Хөгжлийн Банкны захирал Н.Мандуул 1 сарын 20-ны өдөр мэдээлэл хийж МУХБ-аас авсан зээлээ төлөөгүй дампууруулахад хүргэж байгаа 26 компанийг эхний ээлжинд шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл нийтдээ 69 компани Хөгжлийн банкны “найдваргүй зээлдэгч”-ийн жагсаалтад багтсан агаад тэдгээр аж ахуйн нэгжийг шүүхэд өгч, авсан, өгсөн хүмүүсийг нь АТГ-аар шалгуулж байгаа гэж мэдэгдсэн.

Авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж, хугацаанд нь төлөхгүй, төр, ард түмнийг хохироож байгаа бол тэр гэмт хэрэг. Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээс мултарна гэж эндүүрч байгаа бол тэр гэмт хэрэг.

Хөгжлийн банкны зээлийн аль нь хууль журмын дагуу олгогдож, аль нь хулгайн замаар орсныг АТГ, шүүх, прокурор нэн даруй тогтоож асуудлыг хурдан шийдвэрлэж, улсыг хохиролгүй болгохыг иргэд шаардаж байна. Бид доорх шаардлагыг холбогдох газруудад хүргүүлж байна.

1. Зээл авахад хөндлөгөөс албан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдэд хатуу хуулийн хариуцлага хүлээлгэх.

2. Ямар ч хохиролыг ард түмний татвараас 1 ч төгрөг төлөхийг иргэд эсэргүүцэж байна. Тухайн хүнээр (ААН) ээр нь төлүүлэх, хариуцлага хүлээлгэх.

3. Компани бүрээр цаад жинхэнэ зээл авсан эздийг нийтэд ил тод зарлах

МУХБ 1.6 их наяд төгрөгийн хулгайтай холбоотой энэ том хэрэг дээр Залуус бид зарчимтай, зоригтой байж ийм муухай луйврыг зогсоох ёстой юм шүү.

avatar of the starter
Enkhjargalan JadambaPetition StarterChief Executive Officer (CEO) and Founder at Circle Park (media group)

The Decision Makers

Авлигатай тэмцэх газар
Авлигатай тэмцэх газар
Government organization
Монгол улсын Шүүх
Монгол улсын Шүүх
Прокурор
Прокурор

Petition Updates