We want to free refugee Baljinnima!. Бид Дүрвэгч Балжиннямыг суллахыг хүсэж байна!

This petition had 856 supporters

The Issue

Балжиннямыг сулла! Балжиннямыг аваръя!
#SaveBaljinnima
Балжинням гэх энэ Өвөр Монгол хүн Монголд байгаа Өвөр Монголын дүрвэгч бөгөөд Хос хэлний бодлогыг эсэргүүцсэн бүх Монголчуудынхаа тэмцэлд идэвхтэй оролцож өөрийн дуу хоолойгоо хүчтэй хүргэж явсан эх оронч тэмцэгч хүн юм. Түүнийг урагш гаргахаар барьж хорьсон бөгөөд 12 сарын 4 нд албадан гаргах тухай мэдээ авлаа. Урагш гарах л юм бол Хятадын хуулиар Үндэсний салан тусгаарлах үзэл гаргасан, ХКН-ын бодлогыг эсэргүүцсэн гэгдэж эрүү шүүгдэж , шоронд хоригдох , цаашлаад цаазын ял гээд харгис хэцүүд өртөх нэн аюултай байна. Гэтэл энэ хүн маань дүрвэгч учраас олон улсын эрх зүйгээр бол дүрвэгчийн конвенцод нэгдээгүй ч дүрвэгчийг буцаан өгөхгүй байх бүх нийтийн зарчим мөн манай улсын нэгдэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн олон улсын фактаар бол эрүү шүүлтэд өртөх нэн аюултай тул яавч буцаан явуулж болохгүй. Яг хаанаас, ямар шалтгаанаар хорьж байгааг нь олж мэдмээр байна... Дээрх шалтгаануудыг үндэслэн Балжжиннямыг бид суллахыг хүсэж байна. 

https://www.facebook.com/balijinima.bai

avatar of the starter
Save The Mongolian Language!Petition Starter

The Decision Makers

Mongolian immigration agency!
Mongolian immigration agency!

Petition Updates

Share this petition

Petition created on November 22, 2020