МRS M-ийг Super Concert-ийн lineup-аас хасах

7,599

The Issue

Олон нийтийн сүлжээнд насанд хүрээгүй уран бүтээлчийг бэлгийн шинжтэйгээр зүй бусаар дүрсэлж (sexualize хийж) доромжлон, улмаар гаргасан алдаагаа ухамсарлан уучлал гуйхын оронд сонсогчдыг дорд үзэж басамжилсан хандлага гаргасан артист олон нийтийн тайзан дээр гарах ёс зүйн эрхгүй. Соёл урлаг, энтертайнмент салбарт ажиллаж буй байгууллага болон уран бүтээлчид нийгэмд, ялангуяа өсвөр үеийнхэнд ёс зүйтэй, хариуцлагатай үлгэр дуурайлал үзүүлэх ухамсартай байх ёстой.

Иймд Evandis Entertainment-ийг энэхүү ёс зүйгүй үйлдэлд хариуцлагатай хандаж дараах хоёр үндсэн шаардлагыг нэн даруй биелүүлэхийг шаардаж байна:

1. Ёс зүйн алдаа гаргаж, насанд хүрээгүй idol-ийг sexualize хийсэн MRS M-ийг “Super Concert” тоглолтын бүрэлдэхүүн (Lineup)-ээс нэн даруй хасах.
2. Уг асуудалд байгууллагын зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлж, олон нийтэд зориулсан мэдэгдэл, тайлбар гаргах.

Supporter Voices

Petition Updates

Share this petition

Petition created on September 2, 2026