ҮХ-ийн Цэцийн дарга Д.Одбаярыг уучлалт гуйж, албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна!

The Issue

Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр 2019 оны 10 сарын 31-ний өдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлд нисэх үедээ архидан согтуурсан байдалтайгаар онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хүрч, бэлгийн дарамт учруулж, нислэгийн багийн монгол гишүүнийг сүрдүүлж, увайгүй аашилсан нь тодорхой болсон. Уг үйл явдлаас хойш 15 хоногийн хугацаанд тэр өөрийн хийсэн ичгүүргүй үйлдэлдээ уучлалт гуйж, мэдэгдэл хийхгүй байсаар өнөөдрийг хүрсэнд залуу хүн, эмэгтэй хүнийхээ хувьд тэвчиж чадалгүй энэхүү petition-ийг эхлүүлж байна. 

Үндсэн хуулийн цэц бол ардчилсан улс орны Үндсэн хуулийг сахиулах, батлан хамгаалах үүрэгтэй төрийн дээд байгууллага бөгөөд уг байгууллагыг удирдаж буй хүн нь ийм ёс зүйгүй аашилж, хийсэн үйлдэлдээ огтхон ч хариуцлага хүлээхгүй байгаа нь хүчирхийлэл үйлдсэн этгээд эрх мэдэлтэй л бол үйлдсэн хэргээсээ үр дагавар, хариуцлага хүлээхгүйгээр мултарч болно гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа юм. 

Бэлгийн дарамтыг хүлцэн тэвчиж, хохирогчийг буруутгах хандлагыг улам даамжруулсан уг үйлдэлдээ хариуцлага хүлээж, төрийн өндөр албан тушаалаасаа татгалзаж, улс орны нэр хүндийг сэвтүүлсэндээ уучлалт гуйхыг Д.Одбаяраас шаардаж байна. Хэрвээ та ч мөн үүнтэй санал нийлж байвал уг цахим эсэргүүцэлд нэгдээрэй. 

Хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдийг #БидУучлахгүй

ENGLISH TEXT BELOW

Chief Justice of Mongolian Constitutional Court, Odbayar Dorj is found guilty of sexually harassing a female flight attendant while en route to Seoul from Ulaanbaatar on October 31, 2019. He was intoxicated during the flight and also threatened another cabin crew member, though she chose not to press charges against Odbayar. 

Fifteen days have passed since this shameful incident and Odbayar hasn't formally apologized or resigned from his position. As a woman, it's infuriating to see the lack of action from him and the Constitutional Court. Therefore, I am starting this petition to demand a formal apology and resignation from Odbayar Dorj. Please join in supporting this if you believe any form of harassment or violence should not be tolerated. 

This petition had 6,709 supporters

Petition Closed

This petition had 6,709 supporters

Share this petition

The Decision Makers

Constitutional Court of Mongolia
Constitutional Court of Mongolia
Petition updates