このキャンペーンは終了しました

在大阪モンゴル国総領事館を閉鎖、撤収しないで!(関西から発信)Осака дахь Консулын газрыг хаахгүй байхыг шаардаж байна.

233人の賛同者が集まりました


2016 оны 12 сарын 14-ний өдөр, zasag.mn сайт Монгол улсын засгийн газраас Япон улсын Осака хот дахь Ерөнхий консулын газрыг татан буулгах шийдвэр гаргасан тухай мэдээлсэн билээ. Энэ мэдээ япон хүмүүст хүртэл хүнд тусч, балмагдахын зэрэгцээ, төдий чинээ урам нь хугарч байна.
 Zasag.mnは、 2016年12月14日に、モンゴル国政府が在大阪モンゴル総領事館を閉鎖することを決定し、国会で審議することになると報じました。モンゴル国民ではない日本人が、大変驚き、落胆し、失望したこと、ご存知でしょうか。
Ялангуяа, урт удаан хугацаанд Монгол гэсэн нэртэй зүрх сэтгэлээрээ холбогдож, ажиллаж амьдарч буй хүмүүс Кансай бүсэд олон бий. Тэртээ 1921 онд Осака Гадаад хэлний сургууль байгуулагдаж, анх Монгол хэлийг сурч эзэмших эхлэл тавигдсан нь Монгол Япон хоёр улсын албан ёсны найрамдалт харилцаа тогтохоос ч өмнөх үйл явдал юм. Тэр цаг үеэс хойш Монгол орон, Монгол хэлийг сонирхож, нүүдэлчдийн соёл уламжлалыг таниж мэдэх чин хүсэл эрмэлзлэлтэй оюутнууд элсэн суралцсаар, өдгөө 2000 гаруй төгсөгчөө үдээд байна.
 関西エリアには長年、モンゴルと関わってきた人がたくさん住んでいます。モンゴルと日本が正式に外交関係を樹立する前、1921年に大阪外國語学校が設立され、モンゴル語を学ぶ学校ができました。それ以来、モンゴルに憧れ、モンゴルを愛し、モンゴル語や遊牧文化を学ぶ若者が入学し、2000人以上の卒業生を社会に送り出しました。
Тэдний дунд бидний сайн мэдэх алдарт зохиолч Шиба Рёотаро ч багтана. Тэрээр өөрийн бүтээл, телевизийн нэвтрүүлгээр дамжуулан Монгол орныг таниулан сурталчилсаны ачаар олон олон Япон хүмүүс Монгол орны тухай сайн сайхан төсөөлөлтэй болсон нь дамжиггүй.
その中でも最も有名なのが、国民的作家司馬遼太郎です。彼が、文学作品やテレビ番組を通じて、モンゴルを紹介したことで、モンゴルを身近に感じた日本人は数え切れません。
Түүнчлэн багш солилцоо, оюутан солилцооны хөтөлбөрөөр дамжуулан харилцан зорчиж, 1972 он буюу тухайн үеийн БНМАУлсын үед хоёр орны найрамдалт харилцаа тогтон, Токио хотод анхны Монгол улсын Элчин сайдын яам байгуулагдаж байв. Ардчилсан хувьсгал буюу 1990 оноос хойш Япон улсад оршин суух Монгол иргэдийн тоо өсч, тэдний дунд Токио хотод амьдардаг сумогийн тамирчид сайн дураар эх орноо сурталчилахын зэрэгцээ, монгол хоолны газар олноор нээгдсэн нь соёл уламжлалаа таниулах том алхам болсоор ирсэн билээ.
 その後、モンゴルと日本は、社会主義の時代に外交関係を樹立し、1972年に東京都に大使館が設立されました。1990年の民主化後、たくさんのモンゴル人が日本に住むようになり、特に、お相撲さんが東京都内に住み、親善大使の役割を果たし、たくさんのモンゴル料理店が東京都内に開店し、文化紹介の役割を果たしてきました。
2012 онд Осака хотод Ерөнхий Консулын газар байгуулагдаж, Су.Батболдын засгийн газрын үед анхны ерөнхий консулаар Д.Батжаргал, түүний дараа Ч.Куланда нар томилогдон ажиллаж, одоо Д.Дэлгэрцогт тус албыг хашиж байна. Сумогийн тамирчид байхгүй ч, хүндэт консул, ерөнхий консулын албаар дамжуулан, соёл ёс заншил, эдийн засгийн харилцаа улам өргөжсөөр ирсэн бөгөөд одоогийн байдлаар, Кансай бүсэд ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн тоо ойролцоор 2000 орчим байна.
 2012年から、大阪にモンゴル国総領事館が設置され、Su.Batbold首相の時代に、最初のモンゴル総領事のD.Batjargal氏、二代目のCh.Kulanda氏が着任され、そして、三代目、現在のD.Delgertsogt氏が務めて来られました。お相撲さんこそいませんが、名誉領事、総領事の存在が、文化・経済の交流のハブとなって機能してきました。現在、関西にはモンゴル国出身者が約2000人住んでいます。
Бидний амьдарч буй Японы баруун бүс нутагт нийт хүн амын тал хувь буюу 60 сая орчим иргэд амьдардаг. Монгол улсад ардчилсан нийгэм тогтсоны дараа, Сайто Норико (одоогийн Монгол улсын соёлын элч) хүндэт консулаар томилогдон ажилласанаар, бид Монгол улсад зорчих визээ Осакад хотод мэдүүлэх боломжтой болсон юм.
 西日本には日本の人口の半分である約6000万人が住み、現在、モンゴル国出身者が約2000人住んでいます。民主化後、現在モンゴル文化大使の佐藤紀子さんが名誉領事を務められ、そのあと、モンゴル国総領事館が設置され、Su.Batbold首相の時代に、最初のモンゴル総領事のD.Batjargal氏、二代目のCh.Kulanda氏が着任され、そして、三代目、現在のD.Delgertsogt氏が務めて来られました。お相撲さんこそいませんが、名誉領事、総領事の存在が、文化・経済の交流のハブとなって機能してきました。
Токио хотод жил бүр "Хаврын баяр" зохиогдож ирсэн сайхан уламжлалыг үргэлжлүүлэн, ерөнхий консул Ч.Куландагийн санаачлагаар Осака хотод "Намрын баяр" зохион байгуулах болсон нь Кансай дахь иргэдийн хувьд хүсэн хүлээдэг баярын нэг болсон гэхэд хилсдэхгүй. Д.Дэлгэрцогт консулыг томилогдох үеэс, Осака хотын дарга, Ниши дүүргийн засаг дарга, Үцүбо хорооны дарга гээд засаг захиргааны дээд доод бүх шатны хүмүүс тус баярын үйл ажиллагааг талархан дэмжиж, Кансай бүсийн Япон Монгол иргэдийн хамтын баяр болж цар хүрээгээ тэлсэн билээ. Энэ бол нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс Монгол-Японы сайн сайхан харилцааны төлөө гар нийлэн зүтгэж ирсэн том жишээ юм. 11 сарын 27-ны өдөр зохион байгуулсан энэ жилийн баярт, монгол япон хүүхэд залуучуудаас эхлэн, иргэд, хоршоо холбоод, бизнесийн байгууллага, хуульч, судлаач, хөгжимчин, бүжигчин гээд тус тусын авьяас ур чадвартай хүмүүс нэгдэн, нэгэн сайхан өдрийг өнгөрөөсөн билээ.
 東京ではHawarin bayarが行われてきましたが、2代目のCh.Kulanda総領事の発案で、Namarin bayarが大阪で行われることになり、西日本の人々にとって楽しみなfestivalに成長しました。3代目のD.Delgertsogt総領事の代になると、大阪府の府知事から、大阪市長、西区長、靭連合振興町会長(horoo長)まで、上から下まですべての段階の行政が支援し、関西に住むモンゴル人市民と日本人市民が、一緒に作るfestivalに成長しました。これは、社会の様々な階層の人々が協力するというモンゴルと日本の友好が目指してきた理想的な姿です。11月27日に開催されたモンゴル祭には、両国の小学生から大学生まで、市民、友好団体、企業家、法律家、学者、音楽家、舞踏家など、様々な能力の持ち主が集まり、心と心を通わせる楽しい一日と成りました。
2016 оны 6 сард, Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулагдсан. Үүнтэй холбоотойгоор Кансай бүс нутаг дахь үйлдвэрлэлийн салбарыг авч үзвэл, Иточу Корпораци, Сантори ХК, Шарп Корпораци, Панасоник ХК, Кёосэра ХК, Кобэлко ХК (Кобэгийн төмөрлөгийн үйлдвэр)зэрэг Японы тэргүүлэх үйлдвэрлэгчдийн толгой компани тус бүсэд байрладаг ба тэднийг дагалдах олон жижиг дунд үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байна.
2016年6月にモンゴル日本経済連携協定(EPA)が発足しました。関西圏の特徴を産業面から言うと、関西に本社がある伊藤忠商事、サントリー、シャープ、パナソニック、京セラ、神戸製鋼などの大企業、そしてそれを支える中小零細企業が多いことが挙げられます。
ДНБүтээгдэхүүний хэмжээ нь 8,5 миллиард ам.доллар байгаа нь Швейцарь (6,8миллиард ам.доллар), Швед(5,7миллиард ам.доллар), Тайван(5,1миллиард ам.доллар)улсаас илүү байна. Үүнээс Осака муж 3,8миллиард ам.доллар (Сингапур улс - 3,2миллиард, Хонгконг улс - 2,7 миллиард ам.доллар), Осака хот дангаараа ойролцоогоор 2 миллиард ам.долларын үйлдвэрлэл явуулж байгаа нь Шинэзиланд улсын ДНБ (1,8миллиард ам.доллар) -с илүү байгааг харж болох юм.
GDPを見てみると、関西圏は8460億ドル、これは、スイス(6840億ドル)、スウェーデン(5780億ドル)、台湾(5110億ドル)より大きく、また、大阪府だけで(3820億ドル)、シンガポール(3020億ドル)、香港(2750億ドル)より大きい。さらに大阪市だけでも(1910億ドル)、ニュージーランド(1890億ドル)一国より大きいことがわかります。
Эдийн засгийн маш том зах зээл бүхий Кансай бүсэд хүндэт консул болон 3 үеийн ерөнхий консулууд хүн ба соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ, Эдийн засгийн түншлэлийг хэлэлцээрийн хүрээнд эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт цар хүрээгээ өргөжүүлэхээр ажиллаж байна. Харамсалтай нь Ерөнхий Консулын газрыг татах буулгах асуудал яригдаж, бизнес эрхлэгчдийн хувьд хүнд цохилт болоод байна.
 このように経済規模としても大きな関西圏で、名誉領事と3代にわたるモンゴル総領事が、人的・文化的交流を積み重ね、EPA締結で、これからますます、産業・経済界での交流が進もうとしている時に、在大阪総領事館の閉鎖のニュースが流れました。親モンゴルの企業家をさぞ失望させただろうと心配しています。
Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргил 12 сарын 14 өдрийн ярилцлагадаа “Токиод Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдын яам ажиллаж байгаа бөгөөд Осака дах Ерөнхий консулын газартай нэгтгэн Токиод төвлөрүүлснээр төсөв хэмнэж чадна” гэж тайлбарласан билээ. Консулын газрыг татан буулгаж, алслагдмал Токио хотод төвлөрүүлсэнээр, Кансай бүсийн иргэд, байгууллага ба Консулын газар хоорондын 25 жилийн хамтын ажиллагаа, итгэлцэл цаашид тууштай үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй.
Ts.Munkh-Orgil外務大臣は、「東京には大きな大使館があるので、大阪総領事館の業務を一本化することで、財政削減を果たす」と説明していました。総領事館と関西圏の市民や企業家が、この25年間かけて築いてきた信頼関係や友好関係は、遠い東京に撤退した後、持続することが可能でしょうか?
Токио Осакагаас 580 километрийн зайтай ба энэ нь Улаанбаатараас Баруун-Урт орохоос ч хол юм. Улаанбаатараас Баруун-Урт хүртэл 565 километр байдаг.Токио-Осакагийн хооронд хурдны галт тэргээр 2 талдаа нийт 5 цаг зарцуулж, 30000 иений зардал гарна. Интернэт хөгжсөний ачаар, холыг ойртуулан мэдээлэл солилцоход хялбар болж, энэ мэтийн зардлыг хэмнэх боломжтой болсон ч төдий чинээгээр харилцан итгэлцэл ч буурсаар байна.
東京と大阪は580kmと離れていますが、それはウランバートルとバローンオルト間の565kmより遠くなります。東京—大阪間を新幹線で往復するだけで5時間、3万円の交通費がかかります。インターネットにより、遠く離れていても、情報交換ができるようになり、そういうコストが削減できるようになりましたが、同じように、信頼関係をも削減することになるでしょう。
Яагаад гэвэл хүн гэдэг нь хоорондоо хэд хэдэн удаа нүүр тулан уулзаж , хүлээн зөвшөөрөх хүртлээ харилцан ярилцаж, бие биенээ ойлгож байж итгэлцэлийг бий болгодог учиртай юм.Осака хот нь худалдааны хот болж хөгжсөөр 400 гаран жилийн нүүрийг үзэж буй хэдий ч, одоо ч гэсэн харилцагчтайгаа шууд уулзаж ярилцах нь хамгийн чухалт тооцогддог.
 人間と人間は、何度も直接会って、納得いくまで話し合って、お互いを理解して、信頼しあうものだからです。大阪は商業の都として栄えて、400年を越える歴史がありますが、今でも、直接会って話すことが大事にされています。
Кансайн иргэд ч, бизнес эрхлэгчид ч нутаг усаа асар их хайрлан дээдэлдэг билээ. Тэд нэгэнт Токио руу шилжээд явсан харилцагчийг хүлээн суух бус кансайд суурин байх шинэ хамтрагч хайж эхлэх болно.
関西圏に住む市民も、企業家も、地元に対する愛着が強く、首都東京に去ってしまった相手にいつまでもこだわらず、関西にとどまっているパートナーを新しく探すことになるでしょう。
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 12 сарын 26 нд хийсэн хэвлэлийн бага хурал дээр Осака дах консулын газрыг татан буулгах болсон шалтгааныг тайлбарлаж чадаагүй. Нарийн судалж шийдвэрлэнэ гэх тайлбарыг өгсөн боловч, яг ямар судалгаа хийгдэж байгаа вэ? Кансай бүсийг хэрхэн үнэлж байгаа вэ? гэдгээ бидэнд танилцуулахыг хүсч байна.
12月26日の公式会見では、Ts.Munkh-Orgil外務大臣は、大阪から領事館を撤退させる理由は説明しませんでした。詳細な調査をして決定したという説明でしたが、どのような調査を行ったのでしょうか?関西地域をどのように評価したのか、知らせていただきたいものです。
Монгол Улсын Их Хурлын Дарга М.Энхболд танаа
Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат танаа
Монгол Улсын Гадаад Харицааны Сайд Ц.Мөнх-Оргил танаа
Монгол Улсын Өргөдлийн Байнгын Хорооны Дарга Д.Сарантуяа танаа
モンゴル国国会議長 M.Enkhbold 様
モンゴル国総理大臣 J.Erdenebat 様
モンゴル国同外務大臣 Ts.Munkh-Orgil 様
モンゴル国広聴委員会委員長 D.Sarantuya 様
Ирэх 2017 онд Монгол Япон хоёр орны найрамдалт харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа билээ. Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газрыг хаах, татан буулгах шийдвэр нь олон олон иргэд болон компани, байгууллагын хувьд маш хүнд цохилт болохоос гадна хоёр орны ахан дүүсийн харилцаанд сэв суух эрсдэлтэй юм. Та бүхнийг гүнээ хүндэтгэхийн зэрэгцээ, хүндэт консул болон 3 үеийн ерөнхий консулын хичээл зүтгэлийг бодолцон, цаашид 50, 70, 100 жилийн турш үргэлжлэх бидний олон талт хамтын ажиллагааны төлөө, Осака хот дахь Ерөнхий Консулын газрыг татан буулгах шийдвэрээ эргэн харахыг хүсч байна.
 ご存知のように、来年は、モンゴルと日本の外交を樹立して45年になります。在大阪モンゴル総領事館の閉鎖と撤収は、これまでモンゴル国を信頼してきた市民や企業家をがっかりさせ、両国の友好関係を後退させるリスクを持ちます。どうか、これまでの名誉領事、3人の総領事の努力を評価し、今後、50年、70年、100年と両国の国民の間に結ばれる多様な絆を大切にしたいと思うなら、在大阪総領事館の撤退を考え直してください。
    Осака хот дахь Ерөнхий Консулын газрыг дэмжигчид
        在大阪モンゴル総領事館を応援する会
 
 

 



今日:良子さんがあなたを必要としています

今岡 良子さんは「在大阪モンゴル国総領事館を閉鎖、撤収しないで!(関西から発信)Осака дахь Консулын газрыг хаахгүй байхыг шаардаж байна.」キャンペーンにあなたの手伝いも必要としています!良子さんと232人の賛同者と一緒に賛同しましょう。