Гадаадад байгаа Монгол иргэдийн сонгууль өгөх эрх

This petition had 1,147 supporters

The Issue

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх нь: 


Монгол Улсын Үндсэн Хуулийн 6-р зүйлийн 6.3-д “Монгол Улсын иргэн /цаашид ‘иргэн’ гэх/-ий сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж зааж өгсөн байдаг. Гэсэн хэдий ч 2020 оны Монгол Улсын Их Хурлын Сонгуульд гадаадад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийн сонгуульд саналаа өгөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан. Харамсалтай нь, дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлаас үүдэж Монгол Улс хилээ хаасантай холбоотой одоогийн байдлаар Монгол Улсын 10 мянга гаруй иргэд дэлхийн өнцөг булан бүрд эх нутагтаа очиж чадахгүй гацсан байдалтай байна. Эдгээр иргэдийн олонх нь түр хугацаагаар болон бусад олон хүндэтгэх шалтгааны улмаас гадаад улсад зорчсон хүмүүс байгаа бөгөөд Монгол Улсыг хилээ нээхийг хүлээж олон сар эрүүл мэнд, сэтгэл зүй, мөн мөнгө санхүүгийн хүнд хэцүү байдалд өдийг хүртэл тэвчээртэй хүлээсээр байна. Эх орон Монгол Улсдаа харих эрхээ хасуулсан хэдий ч Үндсэн Хуулиар олгогдсон сонгох эрхээ хасуулах нь яасан ч тэвчиж болохгүй асуудал гэж бид үзэж байна. 


Гадаад оршиж буй эх орондоо биеэрээ байхгүй байгаа хэдий ч, энэ нь бидний сонгох эрхийг хааж боох үндэслэл байж болохгүй юмаа. Иргэд бид Монголд оршин суух хаягтай бөгөөд Монгол Улсын Иргэний Цахим Үнэмлэх дээр бичигдсэн хаягт хамаарах тойрогтоо сонгуулиа өгч болох юм.


Иймд, Үндсэн Хуулиар Монгол Улсын иргэн бүрд тэгш олгогдсон эрх зөрчигдсөн гэж үзэж, гадаадад түр хугацаагаар гацсан болон урт хугацаагаар оршин суудаг иргэдийн сонгох эрхийг эргүүлэн өгөх шаардлагыг Монгол улсын иргэд сонгогч бидний зүгээс хүргүүлж байна.


Хүндэтгэсэн,

Сонгогчид

 


Сонгуультай холбоотой хуулийн заалтууд:

6.3.Монгол Улсын иргэн /цаашид “иргэн” гэх/-ий сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.


6.7. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцоход дараах журмыг баримтална:


6.7.1. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэн өөрийн биеэр ирж оролцох;


6.7.2. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн зөвхөн сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөө саналаа өгөх;


6.7.3. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан авч, битүүмжлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх

The Decision Makers

Монгол Улсын Хуулийн Цэц
Монгол Улсын Хуулийн Цэц
Ерөнхийлөгч Х.Баттулга
Ерөнхийлөгч Х.Баттулга

Petition Updates