Баавгай Болохсон киног Оскарын ёслолд Монгол улсаа төлөөлж оролцуулахыг шаардаж байна

Le problème

Каннын кино наадмын албан ёсны уралдаанд хэсэгт Монгол улсаас анх удаагаа шалгарч, Монголын кино урлагийн түүхийг шинэ шатанд аваачин, дэлхий дахины А зэрэглэлийн томоохон кино наадмуудад оролцож, маш олон шагнал хүртэн, арав гаруй улсын кино театруудад албан ёсоор олон нийтэд хүрээд, Монголдоо хүртэл 2024 оны Box Office Топ 5-д жагссаар байхад нь"Баавгай Болохсон" киног Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл Оскарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад сонгохоос татгалзаад байгаа билээ. 

Оскарын ёслолд сонгогдон оролцох бүх шалгуурыг бүрэн дүүрэн хангасан төдийгүй, Монгол кино урлагийн түүхэнд байгаагүй том амжилт ийнхүү гаргаад буй "Баавгай Болохсон" кино нь утга агуулга, ур хийц, санаа сэдлийн хувьд онцгой чанартай бүтээл болсон бөгөөд, олон улсын үзэгч, мэргэжлийн шүүмжич нар энэхүү бүтээлийн universal буюу дэлхий дахины түгээмэл шинжийг нь машид өндрөөр үнэлсэн байдгийг хэвлэл мэдээллийн тоймоос нь харж болно: https://www.youtube.com/watch?v=hI5Ne8_79Hg

Орчин үеийн Монгол кино урлагийн салбарт нүүр тахлаж буй энэ ганц киногоо ид үед нь Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл Оскарын шагнал гардуулах ёслолд явуулахаас татгалзаж, зориуд саад хийж байгаа энэ явдал нь өөрөө Монгол Улсынхаа нэр нүүрийг дэлхийн тавцанд шившиглэж байгаа, ичгүүртэй явдал юм. 

Өөрөөр хэлбэл, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл нь энэхүү ойлгомжгүй үйлдлээрээ дэлхий дахинаа "Азийн ардчиллын баян бүрд" хэмээн цоллогддог Монгол Улсыг иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх суурь эрхийг боомилдог, дарангуйлагч хэв шинж бүхий улс болгон харагдуулж, эх орныхоо нэр хүндийг шороонд хутгаж байна. 

Тиймээс, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийг гаргасан шийдвэрээ эргэн харж, "Баавгай Болохсон" кинонд Монгол улсаа Оскарын шагнал гардуулах ёслолд албан ёсоор төлөөлөн оролцох зүй ёсны, бүрэн эрхийг нь 2024 оны 10-р сарын 2-ноос өмнө олгон дэмжиж хүргүүлэхийг шаардаж байна. 

Victoire
Cette pétition a abouti avec 9 336 signatures !

Voix de signataires

Mises à jour sur la pétition

Partager la pétition

Pétition lancée le 25 septembre 2024