Petition updateProvide mail-in and e-voting options to Mongolians abroadТа бүхэн гарын үсгээ имейлээр баталгаажуулаарай
Tsolmongerel OrkhonselengeSwitzerland
Apr 23, 2021

Цахим гарын үсэг
Өчигдөр өглөө цахим гарын үсэг цуглуулж эхлээд нэлээн олон цаг боллоо. Гарын үсгээ зурсан та бүхэнд баярлалаа. Бид л Монголын ирээдүйн төлөө санаа тавихгүй бол өөр хэн бидний өмнөөс арга хэмжээ авах билээ.
Маш олон хүн цахим гарын үсэг зурсан боловч тэдгээрээс 500 гаруй хүний гарын үсэг нь надад баталгаажиж орж ирээгүй байна. Тэгэхээр дараахыг анхаарах хэрэгтэй байна.
1. Заримдаа шинээр зурсан гарын үсэг 24 цагийн дараа баталгаажиж харагддаг. (Би хүлээнэ. :))
2. Хэрэв хэн нэгэн анх удаа ийм цахим гарын үсэг зурж байгаа бол оруулсан имейл хаягаараа ороод дахиад баталгаажуулах хэрэгтэй. ТА БҮХЭН АНХ УДАА ийм гарын үсэг зурсан бол ИМЕЙЛЭЭ шалгаж үзээд БАТАЛГААЖУУЛАХ ЛИНКЭН дээр дарж ӨГНӨ ҮҮ.
3. Хэрэв нэгээс илүү хүн адилхан компьютерээс гарын үсэг зурсан бол зарим тохиолдолд тэдгээр гарын үсэг тоологдохгүй. (Бид яаж ч чадахгүй)
4. Имейлээр ороод зарим хүмүүс баталгаажуулах биш харин гарын үсгээ буцаачих боломжтой. (АНХААР. Зөвхөн Confirmation гэсэн линкэнд дараарай)
Анхааралтай уншсанд гялайлаа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй.

Хүндэтгэн мэхийсэн,
Орхонсэлэнгийн Цолмонгэрэл

Copy link
WhatsApp
Facebook
Nextdoor
Email
X