Монгол Улсад Гэрийн Тэжээвэр Амьтдын Хуультай болохыг шаардаж байна!

Монгол Улсад Гэрийн Тэжээвэр Амьтдын Хуультай болохыг шаардаж байна!
Warum ist diese Petition wichtig?

(English below)
Улаанбаатар хотын гудамж талбай, булан тохой болгонд эзэнгүй, золбин гэх тодотголтой амьтад амь зогоож амьдардаг. Гэтэл тэд хаанаас ирсэн, хэний хариуцлагагүй үйлдлээс гудамжинд амь зогоодог талаар хэн ч бодохгүй байсаар өдийг хүрлээ. "Азтай Савар Амьтанд Хайртай Залуус" ТББ нь 2013 оноос эхлэн тэдгээр амьтдын төлөө үйл ажиллагаагаа явуулж буй Монгол улс дахь анхдагч ТББ юм. Өнөөг хүртэл бид 3500 орчим нохой, муурыг үржил боох мэс ажилбарын хөтөлбөртөө хамруулж, бидний фейсбүүк группээр 5000 орчим амьтад аврагдаж, эмчлэгдэж, эзэнтэй болсон ч эзний хариуцлага, амьтны эрх гэж чухам юу болохыг хүмүүс ойлгож ухамсарлахгүйгээс болж гудамжинд гарах амьтад байсаар л байна. Үүнээс гадна Монгол Улсад золбин гэх амьтдын тоо толгойг бууруулах үүднээс буудсаар ирсэн. Гэвч энэ арга нь балмад хэрцгийгээс гадна хүүхэд багачуудыг өглөө сургуульд нь явж байхад хүчирхийллийн нэг хэлбэрийг тэдний нүдэн дээр үйлдэж, эзэнтэй нохойг хүртэл бууддаг гэх гомдол жил болгон гардаг. Иймд бид Монгол Улсын Засгийн Газраас "Гэрийн тэжээвэр амьтдын эрхийг хамгаалах" хуультай болох, эзний хариуцлагыг чангатгах, гудамжинд гэмгүй байгаа амьтдыг тамлан зовоож байгаа этгээдүүдэд хуулийн арга хэмжээ авах, эзэнгүй амьтдын асуудлыг энэрэнгүй аргаар шийдэх, гэрийн тэжээвэр амьтдыг зөв тэжээх эрх зүйн орчинг бүрдүүлж өгнө үү хэмээн шаардан хүсч байна! Амьтдын эрх хууль үйлчилдэг улс оронд хүний эрх нь ч тогтсон байдаг гэдгийг хөгжингүй орнуудын жишгээс бид харж болно. Азтай Савар Амьтанд Хайртай Залуус ТББ нь амьтаддаа ч, хүндээ ч аюулгүй нийгмийг бүрдүүлэх зорилготой юм. Та бүхнийг энэхүү шаардлагыг дэмжин, гарын үсгээ зурж, цаашаа түгээхийг хүсье. АМЬТАД АМЬдрах ЭРХтэй!
The so called ownerless strays... you can see them in every corner of the streets in Ulaanbaatar, the capital city of Mongolia, trying to survive. But noone has ever wondered where they come from nor whose irresponsible actions have lead them to their miserable lives. „Lucky Paws- Animal Loving Youth" NGO, established in 2013, is the first NGO in Mongolia to work towards and for the well-being of these animals. Up to this day we have covered the spaying and neutering for approx. 3500 dogs and cats, around 5000 animals were rescued, treated and rehomed through our Facebook group. However, the lack of knowledge about the responsibility of owning a pet and the ignorance of animal rights is still the main cause of stray animals in our streets. Apart from that Mongolia uses shooting as a method of controlling the stray population. Aside from this method being gruesome and cruel, numerous children are exposed to this violence and abuse on their way to school in the morning and there have been many reports and complaints about animals with owners being shot. Therefore we are calling out to the Mongolian government and demand the establishment of „law for companion animal rights“, to stricten the responsibility of pet owners, law punishment for animal cruelty, to deal with the stray population in a humane way and the completion of a rightful constitution to own pets in the correct manner. “Lucky Paws- Animal Loving Youth” NGO aims towards a safe environment for animals and humans. We kindly ask you to sign this petition and spread the word! Animals have the RIGHT to LIVE!