Амлалтыг хянаж, аюулгүй орчинд амьдаръя!

Амлалтыг хянаж, аюулгүй орчинд амьдаръя!

Started
July 8, 2021
Petition to
Prime Minister and
Signatures: 130Next Goal: 200
Support now

Why this petition matters

Started by Youth Wave YPW

Монгол улс 2040 он гэхэд “Орчны эрүүл мэндийн үзүүлэлтийн шаардлага, стандарт, тохирлуудыг олон улсын стандарт руу ойртуулан тохируулж, шинэчилнэ” гэж “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан билээ. Энэхүү бодлого, зарчмыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Сонгуулийн амлалтын хяналт” залуучуудын ХАРААТ БУС иргэний нийгмийн сүлжээний зүгээс 2020-2024 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжин, хяналт тавин ажиллаж байгаа билээ. Тодруулбал, тус мөрийн хөтөлбөрийн 6.1.7-д “Явган хүний зам, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, тоосжилтыг 50% бууруулна” гэж заажээ.

Дээрх заалтын хүрээнд “Сонгуулийн амлалтын хяналт” залуучуудын иргэний нийгмийн сүлжээ нь Чингэлтэй дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны 15-24 насын 40 гаруй хүүхэд, залуучуудын төлөөллийг хамруулсан цахим семинар, судалгааны уулзалтыг 2021 оны 1 болон 4 дүгээр сард зохион байгуулж, залуучуудын амьдарч буй орчны асуудлуудыг зураглалын болон ярилцлагаар аргаар тодруулан судлав.

Нийслэлийн хэмжээн дэх хүүхдийн тоглоомын талбайн тоон судалгаа(2019оны 12сар Нийслэлийн Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар)-наас авч үзвэл: Нийт 1452 тоглоомын талбай байгаагаас солих шинэчлэх шаардлагатай 583, огт тоглоом байдаггүй 143, 1-3 ширхэг тоглоомтой 683, 8-аас дээш тоглоомтой 130 тоглоомын талбай байдаг. Дээрх тоон судалгаа нь нийслэл хотод өсч торниж буй, 1-12 насны 384,469 хүүхдийн хэрэгцээг хангаж чадахгүй болохыг харуулж байна. Иймд энэхүү нөлөөллийн үйл ажиллагааны нэг хэсэг болж, тоглоомын талбайн хүртээмжийг сайжруулах болон аюултай тоглоомын талбайг стандартад нийцүүлэхийг дэмжиж гарын үсэг зураарай.

Support now
Signatures: 130Next Goal: 200
Support now