Дэлхийн иргэд ДЭМБ-ыг ажил хэрэг болгохыг уриалж байна

Дэлхийн иргэд ДЭМБ-ыг ажил хэрэг болгохыг уриалж байна

0 have signed. Let’s get to 5,000!
At 5,000 signatures, this petition is more likely to get picked up by local news!
#COVIDisAirborne started this petition to Dr. Tedros (World Health Organization (WHO))

Дэлхийн иргэд ДЭМБ-ыг ажил хэрэг болгохыг уриалж байна

Version:   English  |  Español  |  Italiano  |  Português  |  Française  |  Deutsche  |  礼 Japanese  |  繁軆字 C.Chinese  |  简体字 S.Chinese  |  한국어 Korean  |  हिंदी Hindi  |  Монгол Mongolian  |  Tiếng Việt Vietnamese  |  Filipino  |  русский Russian  |  український Ukrainian  |  қазақ Kazak  |  Persian فارسی

Зорилго
Олон улсын хамтын нийгэмлэгийн нэгэн гишүүний хувьд бид коронавирус агаар дуслын замаар (агаараар зөөвөрлөгдөн) халдварладаг гэдгийг олон нийтэд албан ёсоор зарлахыг ДЭМБ-д уриалж байна. Бид агаар дуслын замаар халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргаж, эрүүл мэндээ оновчтой, зөв хамгаалах талаар ард иргэдэд мэдээлж, холбогдох шуурхай арга хэмжээ авахыг ДЭМБ-аас хатуу шаардаж байна.

Ковид 2019 цар тахлын вирус дэгдэж эхэлмэгц, ДЭМБ 3 сарын 28-ны илтгэлдээ “Шинэ төрлийн коронавирус агаар дуслын замаар дамжиж халдварлахгүй” гэж өргөнөөр сурталчилж байсан юм.

Энэхүү мэдээлэл дэлхий дахинд хурдацтай тархаж, өнөөг хүртэл коронавирус агаар дуслын замаар тархах боломжгүй гэж олон хүн итгэсээр байна.

Шинжлэх ухааны олон судалгаа Ковид -2019 шинэ төрлийн коронавирусын гол дамжих зам бол агаар дуслын зам мөн гэдгийг баталсаар байгаа, ДЭМБ энэхүү бодит байдлыг шууд үгүйсгээгүй ч хэрхэн оновчтой хамгаалах талаар хүмүүст тодорхой тайлбар өгөөгүй, мөн урьдчилан сэргийлэх зөвлөмжиндөө энэ талаарх засвар оруулахгүй байсаар байна.

Ийм учраас дэлхийн олон орны ард иргэд, түүнчлэн шийдвэр тогтоогчид ч албан байр, өрөө тасалгаандаа гараа угаах, өөр хоорондын зай барих, ойрын зайнаас харьцах үедээ амны хаалт хэрэглэх зэрэг нь коронавирусаас хамгаална гэж итгэсээр яваа юм. Харин маш олон шинжлэх ухааны судалгаа зөвхөн энэ бүхнээр хязгаарлагдаж болохгүйг сануулсаар байна.

ДЭМБ ард иргэдэд коронавирус агаар дуслын замаар ноцтой халдварладаг гэдгийг, мөн нийт ард иргэдэд шинжлэх ухааны судалгааны үр дүнг таниулж ойлгуулах үүрэгтэй.

ДЭМБ бол даян дэлхийн эрүүл мэнд, анагаах ухааны салбарт онцгой нөлөө бүхий байгууллага учраас хүмүүст коронавирус агаараар хэрхэн тархдаг талаар сургалт явуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зааварчилж өгөх ёстой.

Тухайлбал, ДЭМБ өрөө тасалгаагаа агааржуулах нь коронавирусын тархалтыг багасгах гол арга гэдгийг хүмүүст ойлгуулж, өрөө тасалгаандаа ч мөн зай барихын зэрэгцээ амны хаалт зүүх шаардлага тавих ёстой. ДЭМБ-ын энэхүү үл ойлгогдох байдал нь дэлхийн хэмжээнд шинэ коронавирусээс үр дүнтэй сэргийлэх ажилд ноцтой хохирол учруулж болзошгүй юм.

Азаар дэлхийн зарим оронд агаар дуслын замаар вирус тархах аюулыг урьдчилан мэдэрч, ард иргэддээ шаардлагатай арга хэмжээ авсан байна. Гэхдээ олон орны иргэд энэ талын мэдээлэл дутмаг байгааг анхаарах ёстой.

Дэлхийн улс орны засгийн газрууд ДЭМБ-ын заавраар цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээ явуулдаг. ДЭМБ агаар дуслын замаар халдвар улам эрчимтэй тархаж буй талаар огт дурдахгүй байгаагийн улмаас олон улсад тар цахалтай тэмцэх явц улам суларч, олон зуун хүнийй амь нас харамсалтайгаар үрэгдэн, нийгэмд улам бүр тэгш бус байдал ноёрхох боллоо.

 
Бодит арга хэмжээ
Ийм учраас олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүний хувиар бид ДЭМБ-аас шаардах нь:

  1. Нэг өрөө тасалгаанд 2 хүний өөр хоорондын зай хол байсан ч шинэ төрлийн коронавирус агаар дуслын замаар халдварлах боломжтой гэдгийг тодорхой ойлгуулах. Мөн ДЭМБ холбогдох шинжлэх ухааны судалгааны үр дүнг хүмүүст мэдээлэх.
  2. ДЭМБ холбогдох салбарын мэргэжилтнүүдтэй яаралтай зөвшилцөн, урьдчилан сэргийлэх зөвлөмжөө улам сайжруулах шаардлагатай. Үүнд: Өрөө тасалгаанд харьцангуй аюулгүй орон зай байхгүй гэдгийг тодотгох, өрөөндөө ч амны хаалт зүүх ёстой, ам хамар болон нүүрний бусад хэсгээ далдалж амны хаалтаа зөв хэрэглэх заалт гаргах, өрөөний орчинд байгалийн салхи (хаалга, цонх нээлттэй) нэвтэрсэн, эсвэл агааржуулагч асаасан зэргээс үл хамаарч, агаар чөлөөтэй нэвтэрч байх ёстой, агаар цэвэршүүлэгч зэргийг ашигласан байх, өрөөнд хүн ихтэй бол ялгаруулах нүүрсхүчлийн хийг баримжаа болгон, тухайн хэмжээгээр агаар хэрхэн нэвтэрч буйг тооцоолох.
  3. ДЭМБ эмнэлэг, сувиллын газрын ажилтнууд хувийн хамгаалах хэрэгслээ зайлшгүй өмсөж зүүсэн байхыг (N95/FFP2 амны хаалт зэрэг) шаардах ёстой. Тэд өвчтөнтэй хамгийн түрүүнд харьцдаг тэргүүн фронтын ажилтнууд тул халдвар авах эрсдэл өндөртэй байдаг.
  4. ДЭМБ ард иргэдэд агаар дуслын замаар халдвар тархдаг болон улс орны засгийн газар, холбогдох эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргаж ажиллах талаар тодорхой мэдээлэл өгөх ёстой. Вирус хэрхэн агаарт тархах талаар болон сэргийлэх арга зэргийг тодорхой ойлгуулж, аль болох нээлттэй орон зайд үйл ажиллагаа явуулахыг дэмжих хэрэгтэй. Дэлхийн улс орны ард иргэд ДЭМБ-аас гаргасан цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөн ажилласнаар цар тахлын дэлгэрэлтийг бууруулж, амь насаа хамгаалж чадах юм.
  5. ДЭМБ идэвхгүй улс орон, засгийн газарт дарамт шахалт үзүүлж, тэдэнд шинжлэх ухааны зарчим, байр сууринаас агаар дуслын замаар халдварлах цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх ойлголт төрүүлж, улмаар тархацыг тогтоон барьж, хүн ардын эрүүл мэндийн баталгаа олгон, даруй хэвийн амьдралдаа эргэн ороход дэмжлэг үзүүлэх ёстой.

 

#COVIDisAirborne | covidisairborne.org | covidisairborne@gmail.com | @COVIDisAirborne

0 have signed. Let’s get to 5,000!
At 5,000 signatures, this petition is more likely to get picked up by local news!