Монголд амьтан хамгаалалтын хуулийг зүй ёсоор хэрэгжүүлэх

Монголд амьтан хамгаалалтын хуулийг зүй ёсоор хэрэгжүүлэх

13 have signed. Let’s get to 25!
At 25 signatures, this petition is more likely to be featured in recommendations!
Animal Protection Mongolia started this petition to 3асгийн газар and

Бид бүгдээрээ хамтарч чадвал амьтаны харгислалыг таслан зогсоож чадна! Гэрийн тэжээвэр амьтан болон гэр оронгүй амьтадад та бүхэн саналаа өгч туслана уу?

Монголд зөвхөн ойн зэрлэг амьтадыг хамгаалах засгийн газраас гаргасан хууль л бий! Гэрийн тэжээвэр болон гэр оронгүй амьтадад харгисаар хандсан, зэрлэгээр хөнөөсөн олон мянган хүмүүс юу ч болоогүй юм шиг бидний дунд алхаж байгаа. Үүнийг зогсоохын тулд бидэнд бусад орон шиг шинэ хууль хэрэгтэй. Энэ дэлхий дээр оршиж байгаа бүх амьд амьтад чөлөөтэй амьдрах эрхтэй! Бидний дуу хоолойг засаг захиргаа болон хууль гаргагч эрхэмүүдэд хүргэхийн тулд таны, бидний санал маш их хэрэгтэй байна! Энэхүү амьтан хамгаалалтын шинэчилсэн хуулийг гаргахад туслалцаа үзүүлэх таны хэдхэн минутын оролцоо манай оронд амьдарч буй олон амьтадад туслах болно! Энэ дэлхий дээрх бүх зүрх тэгш эрхтэйгээр цохилох болтугай!

Засгийн газарт хүргэх хүсэлт, үүнд:

  1. Амьтадтай холбоотой харгис бичлэг, мэдээлэл хориглох тухай хуулийг гаргах.
  2.  Амьтадтай зүй бус харьцахаас урьдчилан сэргийлэх, цаашлаад зүй бус харьцсан этгээдэд санамж өгөх болон торгууль төлүүлэх цаашлаад ял оногдуулах.
  3. Гэрийн тэжээвэр амьтан болон гэр оронгүй амьтадад туслах сайн дурын байгууллагуудтай хамтарч ажиллах.
  4. Нохой, муурны устгалыг шалтгаангүйгээр хийхийг зогсоох.

Хэрэв энэхүү санал асуулга олон хүнд хүрвэл бид илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно!

https://www.facebook.com/animalprotectionmongolia

13 have signed. Let’s get to 25!
At 25 signatures, this petition is more likely to be featured in recommendations!