Тэтгэврийн шинэчлэл 2020 / Pension reform 2020

Тэтгэврийн шинэчлэл 2020 / Pension reform 2020

0 have signed. Let’s get to 500!
At 500 signatures, this petition is more likely to be featured in recommendations!
Duzyma Hutagt started this petition to Government and

Тэтгэврийн шинэчлэл хийхэд бид оройтсон уу?

Нийгмийн даатгалын сан нь тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн гэх 5 даатгалын сангаас бүрддэг. Тэтгэврийн даатгалын санд хамгийн их буюу 24 хувийн шимтгэлээс 17 хувийг төлдөг хэдий ч тус сан нь сүүлийн 7 жил тасралтгүй алдагдалтай ажилласны сүүлийн 5 жилд дунджаар 500 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Түүнчлэн, манай улсын хуульд тухайн хүнийг хэзээ тэтгэвэрт гарахыг заасан байдаг бөгөөд хүн хэдэн настайдаа тэтгэвэрт гарахаа мэддэг учир энэ нь урьдчилан тооцоолох боломжгүй даатгалын зүйл биш юм. Иймээс, нэн түрүүнд тэтгэвэр болон даатгал гэсэн ойлголтуудыг салгаж, тэтгэврийн санг бусдаас нь тусдаа авч үзэж, тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай. 

Манай тэтгэврийн тогтолцоо нь төлсөн бүх 17 хувийн шимтгэлээ улсад тушаадаг, нэг тулгуурт систем юм. Сангийн алдагдлыг нөхөхийн тулд шимтгэлийн хувь хэмжээ болон тэтгэврийн насыг нэмсээр ирсэн. Энэ эргээд хөдөлмөрийн зах зээлдээ сөрөг нөлөөтэй бөгөөд өндөр насалсан ч хүмүүс тэтгэвэр тогтоолгохын тулд ажилласаар байх ёстой болно. Иймд нэг биш гурван тулгуурт тогтолцоо буюу улсын, компанийн болон хувийн даатгалын системийг бий болгох хэрэгтэй бөгөөд энэ боломжийг улс хуулиараа олгох ёстой. Тэгсэн тохиолдолд аль нэг багана ганхахад нөгөө хоёр нь түших болно. Учир нь цаашид Монголын хүн амын насжилт нэмэгдэж, ажиллах хүчин цөөрч, дундаж наслалт өссөнөөр тэтгэврийн даатгалын сан дээр ирэх ачаалал нэмэгдэж эдийн засгийн хямралд хүргэхээр байна.

Нэн түрүүнд, Хувийн тэтгэврийн сангийн ерөнхий ажиллах зарчим, тавигдах шаардлага, засаглал, байгууллагын бүтцэд заавал байх ёстой хэсэг, нэгжүүд, хөрөнгө оруулалтын бодлого зэрэг зүйлсийг тодорхой зааж өгсөн хууль эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй.

Та хэрвээ тус шинэчлэлд нэгдэж, өөрийн дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой мэдээ мэдээллээ цаг алдалгүй авахыг хүсвэл манай фэйсбүүк групп болох "Тэтгэврийн шинэчлэл / Pension Reform"-д нэгдээрэй.

 

 

0 have signed. Let’s get to 500!
At 500 signatures, this petition is more likely to be featured in recommendations!