НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх бүх нийтийн санал асуулга

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх бүх нийтийн санал асуулга

530 have signed. Let’s get to 1,000!
At 1,000 signatures, this petition is more likely to be featured in recommendations!
Sainzaya Ganbat started this petition

Үнийн өсөлт айл өрх бүрт ширээний голд тавьсан лаа шиг тод харагдах боллоо. Дэлгүүрийн сагс, 20 мянгатын дэвсгэртийн хэмжээ нь хэвээрээ ч уутлаад гарах хүнс нь цөөрсөөр байгааг та, бид нүдээрээ харж байна. Гэсэн ч зүгээр үү тэ?

Төр бидний хөдөлмөрөөрөө олж авсан талхны ¼ дээр масло, варенье түрхээд өгье гэх нэрийдлээр авчихаад хатаж, хөгцөрсөн хойно нь эргүүлэн өгч байна. Зүгээр үү тэ? Сар бүрийн цалингаараа ширээн дээрээ тавьдаг хүнс бүрт 10%-ийн НӨАТ, гаалийн татвар дунджаар 15.5%, дээр нь инфляцийн 14% шингэсэн байна. Бас л зүгээр үү тэ?

Ийм байтал бид ярисаар, п-гаа уншиж бухимдсаар, хэн нэгэн бидний ирээдүйг өөрчилж өгөхийг харж суусаар ирлээ. Харин одоо залхлаа. Юу ч зүгээр биш байна. Гэхдээ бид хэрүүл хийхгүй, тодорхой шийдлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх болно!

Шийдэл

НӨАТ-ын сугалааг цуцалж, улирал тутмын буцаан олголтыг 100% болгох, эсвэл НӨАТ-ыг нэг мөр болиулах.

Авсан ширхэг бараа бүтээгдэхүүн бүрдээ бид 10%-ийн НӨАТ төлж байна. Үүний ердөө 2%-ийг бид буцаан авдаг ба аз таарвал сугалаагаар дамжуулан 30,000 төгрөг нэмэлтээр буцаан авдаг. Дундаж орлоготой өрхийн улирлын хэрэглээний зардал 3.3 сая төгрөг гэж үзвэл 89.9%-ийг /хуудас 4/ хүнс болон хүнсний бус хэрэглээ буюу НӨАТ-тай бүтээгдэхүүн, үйлчилгээ эзэлдэг. Ингэж бодвол, улиралд дунджаар 296,670₮-ийн НӨАТ төлж байгаа ч ердөө 59,339₮-ийг буцаан авч байгаа юм. 

НӨАТ-ын сугалаа нь гэмшсэн сэтгэлээр бидэнд эргүүлэн өгч буй “модон чихэр” бөгөөд бид ч оргүйгээс гэх хандлагаар түүнийг нь үмхсээр л байна.

530 have signed. Let’s get to 1,000!
At 1,000 signatures, this petition is more likely to be featured in recommendations!