Гадаадад гацсан Монголчууд гэртээ харьмаар байна

Гадаадад гацсан Монголчууд гэртээ харьмаар байна

0 have signed. Let’s get to 1,500!
At 1,500 signatures, this petition is more likely to get picked up by local news!
Munkhbaatar Baatar started this petition to Монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх

Монгол улсын Ерөнхий сайд Хүрэлсүх танаа, 

Олонхийн суудал авсанд баяр хүргэе. Сонгууль дууслаа, одоо ажилдаа шамдан орно гэдэгт итгэлтэй байна. 

Баяр цэнгэл гэхээсээ илүү гадаадад гацсан байгаа Монгол иргэдээ нэн яаралтай татаж авах хэрэгтэй байна. Гэртээ харьж чадахгүй, үр хүүхдүүд, гэр бүлдээ очиж чадахгүй байгаа нь сэтгэл санааны тогтворгүй байдал, уур бухимдал, стресс үүсгэж байна. Дор хаяж 3 сар өндөр өртөгтэй гадаад улс оронд эрүүл мэндийн даатгалгүй, Корона тусвал маш их хэмжээний төлбөрт унах эрсдэлтэй байна. Ийм удаан хугацаагаар гадаадад байна гэсэн төлөвлөгөөгүй байсан тул ард иргэд чинь санхүүгийн хямралд орж, буцах ч тийзний мөнгөгүй болоод байна, өр зээлэнд унаж байна, аргагүйдэж эхэлж байна. 

Зөв гарц шийдлүүдийг хурдацтай олох хэрэгтэй байна. Улаанбаатарт 9000 гаруй зочид буудлын өрөө Үндэсний статистикын хороонд тоологдсон байдаг. Корона тестийг худалдан авч эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн яам ажлаа хиймээр байна. Корона вирустэй тэмц гэж Олон Улсын Валютын сангаас 99 сая долларын зээл авсныгаа бид мэдэж байгаа, одоо тэрийг ард түмэнд зарцуулах хэрэгтэй. 

Удирдагч, манлайлагч хүн зөв зүйлийг хийдэг, бид зөв хүнээ сонгосон гэж найдаж байгаа. Монголын төр энэ хүнд хэцүү үед ажилж чаддаг, таны тэргүүлж буй засгийн газар хэлсэн амандаа хүрдэг гэдэгээ харуулна гэж гадаадад гацсан 21,000 иргэд харж, хүлээж байна. Ажлын өндөр амжилт хүсье. 

0 have signed. Let’s get to 1,500!
At 1,500 signatures, this petition is more likely to get picked up by local news!