Гадаад улсад суугаа Монголчууд Сонгох Эрхээ Эдлэе!

0 人が賛同しました。もう少しで 100 人に到達します!


Гадаад улсад суугаа Монгол иргэдийн “Сонгох Эрхээ Эдлэе!” хөдөлгөөний гишүүдээс


2020 оны 2 сарын 10


МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ-д гомдол гаргах нь


Монгол Улсын жирийн иргэд бид хэдийгээр гадаад улс оронд урт, богино хугацаагаар суугаа ч улс орныхоо оюун санаа, эдийн засаг болон нийгмийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ бодитоор оруулсаар ирсэн бөгөөд Үндсэн Хуулиар баталгаажсан Монгол Улсын иргэнийхээ эрхийн хүрээнд дараах үндэслэл бүхий гомдлыг Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд гаргаж байна.
Монгол Улсын Үнд­сэн Хуулийн 3-р зүйлийн 3.1-д:**
-Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.
Мон­голын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд орол­цож, мөн сонгож бай­гуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэ­хүү эрхээ эдэлнэ.**
16-р зүй­лийн 16.9-д:
**-Шууд болон тө­лөө­лөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ.
**2. УИХ-ын сонгуулийн тухай хуульд:
5 дугаар зүйл.* Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх***
5.1. Сонгуулийн эрх бүхий, Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох, сонгогдох эрхтэй!
5.5. Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчийг саналаа чөлөөтэй өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх,
саад учруулахыг хориглоно!
7 дугаар зүйл.* Сонгуулийн зарчим***
7.1. Сонгуулийн зарчим нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох
эрхийг хангахад үндэслэнэ.
7.2. Сонгууль бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох
эрхтэй.
7.3. Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг
төлөөлөлгүйгээр оролцож, саналаа нууцаар гаргана.
7.4. Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах
байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд
оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан
сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг
баримтална:
7.4.1. Хууль дээдлэх
7.4.2. Ил тод байдлыг хангах
7.4.3. Шударга ёсыг сахих
7.5. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах
зарчим нь сонгогч саналаа нууцаар гаргахад хамаарахгүй.
…гэсэн заалтууд нь Монгол Улсын иргэн бүрийн заяамал болоод хуулиар олгогдсон, төрийн үйл хэрэгт оролцох эрхээ эдлэх, тэрхүү эрхэд ноогдсон үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага хэрхэн дэмжиж ажиллах зарчмуудыг тов тодорхой тунхаглан зааж өгчээ.
Түүнчлэн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т ***“Сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох, сонгогдох эрхтэй!” ***хэмээн заасан байдаг.
Гэтэл МонголУлсын Их Хурлын намрын чуулганы 2019 оны 12 сарын 20-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлахдаа дээрх зарчмуудыг зөрчсөн, гадаадад суугаа иргэдийнхээ сонгох эрхийг хясан боогдуулсан шийдвэр гаргалаа!
Тодруулбал:
Тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.6.3-т ***“60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргах бөгөөд тус мэдээлэлд үндэслэн гадаадад байгаа сонгуулийн насны иргэдийг сонгуульд оролцуулахгүй” ***байхаар зохицуулжээ.
Тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.6.8-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалгүйгээр тайлбар хэсэгт “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийх бөгөөд нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн сонгогчийг нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй” гэж тусгажээ.
Дээрх заалтууд нь Монгол Улсаас гадаадад албан болон хувийн шаардлагаар түр болон удаан хугацаагаар сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ сонгуульд саналаа өгөх, төр улсынхаа үйл хэрэгт оролцох эрхийг нь хөсөрдүүлж, Үндсэн Хуулийг ноцтой зөрчсөн явдал боллоо гэж бид үзэж байна!
Дээрх алдаатай заалт, шийдвэрүүдийг хуулиар олгогдсон бүрэн эрх, үүргийнхээ хүрээнд, улс төрөөсхараат бусаар хянан үзэж, гадаад дахь 200 мянган монголчуудынхаа сонгох эрхийг хамгаалж, төрийн эрх барих дээд байгууллагын алдаатай бодлогыг зассан түүхэн шийдвэр гаргана гэдэгт гүнээ итгэж найдаж байгаагаа илэрхийлж байна!
Бидний энэхүү гомдол саналыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, ЭСЯамдаар дамжуулан бичгээр, албан ёсоор ирүүлнэ үү.
Гомдол гаргасан:
Гадаад улсад суугаа Монгол иргэдийг төлөөлж “Сонгох Эрхээ Эдлэе!” хөдөлгөөний төлөөлөл, Монгол Улсын иргэд:
Р. Энхтуяа Япон Улс.................tuukjp2011@gmail.com.....81-90-1600-5883
Г. Ичинхорлоо ИБУИНВУ
Д. Амгалан БНСолонгос Улс
Г. Одончимэг АНУ, Чикаго хот
Л. Мөнхтөр АНУ, Лос Анжелес
Б. Энхсайхан АНУ, Чикаго
Т. Жаргал, Швейцар
А. Байгалмаа, Швейцар
Ц. Алтанхуяг Швед, Стокгольм
Ц. Оюунчимэг Швед, Стокгольм
Дэмчигдорж Цэлмэг, Англи улс
Чулуунсүрэн Дашцэрмаа, Герман
Б. Цэрэнбат Америк, Чикаго
Б. Өлзийсайхан Америк, Сан Франциско
Л. Ариунаа Герман, Берлин