шинэ вэлла виста сөх

шинэ вэлла виста сөх

0 have signed. Let’s get to 100!
At 100 signatures, this petition is more likely to be featured in recommendations!
Nomin Chuluunkhuu started this petition to бэлла виста оршин суугч

Белла Виста хотхоны  2010 онд ашиглалтанд ороход хамт байгуулагдсан СӨХ нь тэр үеэс хойш ашиглалтанд орсон таунхаус 16-30, 600,700, 800 байруудыг хариуцсан ажиллахаас гадна 2014оноос хойш  Будда Виста хотхоныг бас давхар хариуцан ажиллаж байна.

Ингэж давхар хариуцан ажиллах болсоноор Белла Виста хотхоны оршин суугч та бидний эрх ноцтойгоор зөрчигдөж байна.


Үүнд:
• Нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ үйлчилгээний давтамж, чанар муудсан
• Ногоон байгууламжийн арчилгаа, тохижолт муудаж хаягдсан
• Харуул хамгаалалтанд тавих хяналт суларч хаягдсан
• Засал засвар тохижолт сайжруулалтын ажил хийгдэхгүй уддаг
• 2 хотхоны хогын цэг нэг болсноор Будда үйлчилгээний талбайн хоол хүнсний хог хаягдал ихээр төвлөрч ачигдахгүй удснаар муудах, үнэр орох зэргээр оршин суугчид бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж цаашлаад худалдан авсан ҮХХ-н маань үнэ цэнэд сөргөөр нөлөөлж байна.


     СӨХ нь үйл ажиллагааны хувьд шинэчлэгддэггүй, удирлага, шийдвэр гаргалт, санхүү тал дээр тунгалаг биш
1. СӨХ тухай холбогдох хуулиудад заасан СӨХ-н нийт гишүүдийн хурлыг хийдэггүй
2. СӨХ-н ТУЗ-н гишүүдийн мэдээлэл байдаггүй. Хэн хэрхэн хэзээ яаж сонгогдсон мэдэгддэггүй (Хотхоны байр бүрээс төлөөлөл байдаггүй)
3. Санхүүгийн тайлан тооцоог хуульд заасны дагуу оршин суугчидад тайлагнаж танилцуулдаггүй

Иймээс Белла Виста хотхоны оршин суугч таньд Белла Виста СӨХ-г шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд доорх уриалгыг хүргүүлж байна.
Белла Виста хотхоны нийт оршин суугчдын хурлыг зарлан хуралдуулах. 
Уг хурлаар СӨХ-н ТУЗ-н гишүүдийг бүх байруудын төлөөлөн оролцуулан шинэчлэн сонгож " Бэлла Виста СӨХ" Бий болж 
тусдаа удирдлага, бүтэцийг шинэчлэх Гэж гарын үсэг цуглуулж байна. 

0 have signed. Let’s get to 100!
At 100 signatures, this petition is more likely to be featured in recommendations!