Монгол улсын Консерваторийн газар БҮтөв барилга барихыг эсэргүүцэж байна!

Монгол улсын Консерваторийн газар БҮтөв барилга барихыг эсэргүүцэж байна!

0 have signed. Let’s get to 1,000!
At 1,000 signatures, this petition is more likely to be featured in recommendations!
Munhhishig Lkhagvasuren started this petition to БШУЯам and

Монгол улсын Консерваторын эзэмшлийн газар болох биеийн тамирын талбайд  Боловсролын үнэлгээний төв "Нутгийн буян" ХХК-р барилга бариулахаар 2021 оны 7-р сарын 4-ний өдөр багш нарын амралт эхлэнгүүт  гадас хатгаж, хэмжилт хийж, төмөр хашаа босгож эхэлсэн байна.


Захирлын үүрэг  гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү болон сургуулийн захиргааны ажилчид нийт багш нарт мэдэгдэлгүй, удирдах зөвлөлд танилцуулахгүй уг шийдвэрийг гаргаж барилгын ажлыг эхлүүлсэн байна.  

Энэ нь Хүүхдийн аюулгүй  орчинд  сурах эрх, ЕБСургуулийн стандарт MNS- 6782: 2019, Боловсролын тухай хууль, Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна.

Тухайн газарт  сургуулийн биеийн тамирын талбай байдаг ба сургууль дотор биеийн тамирын заал байдаггүй. Хүүхдүүд гадаа хичээлд орох ямар ч боломжгүй  болно. 

Хуучин циркийн байранд шинэ заал барих ба (Дашчойлон хийдийн хажууд) дунд болон ахлах ангийн сурагчдын биеийн тамирын хичээлийг орно гэж тайлбарлаж байгаа  нь өвлийн улиралд  хөлөрсөн хүүхдүүд өвчин авах,  гадуур хэд  хэдэн удаа машин зам гарах  зэрэг маш аюултай,   ямар ч амьдралд нийцээгүй шийдвэр гэж үзэж  байна. 

Мөн ирээдүйд баригдахаар төлөвлөсөн оюутны дуурийн заал, цөөхүүл хөгжмийн заал, гадаа театр зэрэг төлөвлөгдсөн ажлууд хийгдэх ямар ч  зай талбайгүй болно. 

Мөн яам "эндээ Боловсролын үнэлгээний төв бариулчихвал танай ЕБС-ийн байрны асуудлыг шийдэж өгнө" гэж гэрээ хийсэн нь барьцаалж байгаа мэт  сэтгэгдэл төрүүлж байна. 


Иймээс тус сургуулийн нийт багш нар, эцэг эх, төгсөгчид нийлэн цахим гарын үсэг цуглуулж, хууль бус үйл ажиллагааг  таслан зогсоохоор нэгдэж  байна.

Холбогдох байгууллага болон БШУЯамны сайд Л.Энх-Амгалан та энэ асуудалтай холбоотой захирлууд, ажилчдад хариуцлага тооцох, энэ асуудлыг үнэн  зөв, шудрагаар  шийдэж өгнө гэж найдаж байна.  

0 have signed. Let’s get to 1,000!
At 1,000 signatures, this petition is more likely to be featured in recommendations!